ЭРДЭНЭ УУЛ ТЕХЗогсоолын автомат хаалт 8800-1473

CarSpace

Кассгүй зогсоолын төлбөрийн систем

Камер машины дугаарыг уншиж, систем төлбөрийг тарифаар бодно. Жолооч QPay QR-аар төлмөгц хаалт нээгдэнэ. Эрдэнэ Уул Тех хаалтаа CarSpace-тэй холбож суурилуулна.

Хэрхэн ажилладаг

Орох, төлөх, гарах 5 алхам

  1. 1

    Машин орно

    Камер дугаарыг уншиж, орсон цагийг бүртгэнэ

  2. 2

    Төлбөр бодогдоно

    Зогссон хугацаанаас тарифаар автоматаар

  3. 3

    QR уншуулна

    Гарц дээрх QR-ыг уншуулна, эсвэл дугаараа оруулж урьдчилан төлнө

  4. 4

    Банкны аппаар төлнө

    QPay дэмждэг банк, хэтэвчээр

  5. 5

    Хаалт нээгдэнэ

    Төлбөр баталгаажмагц автоматаар

Боломжууд

Зогсоолын өдөр тутмын ажлыг автоматжуулна

Дугаар таних камер

Камер машины улсын дугаарыг уншаад орох, гарах цагийг автоматаар бүртгэнэ. Тасалбар, карт шаардлагагүй.

Шатлалтай тариф

Минут, цаг, хоногийн шатлалтай тарифыг объект бүрд тохируулна; богино хугацааны үнэгүй зогсоолын босго тогтоож болно.

QPay QR төлбөр

Гарцын QR-ыг уншуулж, эсвэл дугаараа оруулж гарахаасаа өмнө урьдчилан төлнө.

Төлмөгц хаалт нээгдэнэ

Төлбөр баталгаажмагц гарцын хаалт автоматаар нээгдэнэ — кассчин хүлээх шаардлагагүй. Онцгой тохиолдолд харуул нэг товчоор нээнэ.

Цагаан жагсаалт

Оршин суугч, ажилтан, гэрээт харилцагчийн машин төлбөргүй, автоматаар нэвтэрнэ.

Үйлчлүүлэгчийн хөнгөлөлт

Ресторан, фитнес, зочид буудлын хүлээн авалт үйлчлүүлэгчийнхээ зогсоолын төлбөрийг нэг товчоор чөлөөлнө.

Харуулын компьютер

Камерын шууд дүрс, машин ба дугаарын зургийг харуулж, үйл явдал бүрийг зурагтай нь хадгална. Харуул нэг товчоор нээнэ.

LED самбар

«Тавтай морил», улсын дугаар, төлөх дүн зэрэг мэдээлэл самбарт автоматаар гарна.

Олон объект, нэг систем

Олон зогсоолыг нэг системээс удирдана. Объект бүрийн өгөгдөл тусдаа хадгалагдана.

Монгол хэлтэй удирдлага

Талбай, тариф, камер, QR цэг, цагаан жагсаалт, ажилтныг вэб хөтчөөс удирдаж, хэрэглэгч бүрд эрх тохируулна.

Бүртгэл хайх

Орсон, гарсан машин, төлбөрийн гүйлгээг огноо, дугаараар шүүж харна.

Эрхийн удирдлага

Менежер, хүлээн авалт, харуул тус бүр зөвхөн өөрт хэрэгтэй хэсгээ харна.

Төлбөрийн хэрэгсэл: QPay-г дэмждэг банкны апп болон цахим хэтэвч.

Хэнд тохиромжтой

4 төрлийн зогсоолд

СӨХ, хотхон

Оршин суугч цагаан жагсаалтаар үнэгүй, гадны машин QR-аар төлнө.

Бизнес төв, оффис

Ажилтан жагсаалтаар, зочин тарифаар нэвтэрнэ.

Үйлчилгээний газар

Үйлчлүүлэгчийн зогсоолын төлбөрийг хүлээн авалт нэг товчоор чөлөөлнө.

Төлбөртэй зогсоол

Кассгүй QR төлбөр, төлмөгц нээгдэх автомат хаалт.

Түгээмэл асуулт

Асуулт, хариулт

Жолооч хэрхэн төлөх вэ?

Гарц дээрх QR-ыг утсаараа уншуулж, төлөх дүнгээ хараад банкны аппаараа төлнө. Эсвэл төлбөрийн хуудсанд дугаарынхаа цифрийг оруулж, гарахаасаа өмнө урьдчилан төлж болно.

Оршин суугчид төлбөр төлөх үү?

Үгүй. Оршин суугч, ажилтан, гэрээт харилцагчийн машиныг цагаан жагсаалтад оруулбал хаалт автоматаар нээгдэж, төлбөр бодогдохгүй.

Ямар камертай ажилладаг вэ?

CarSpace нь дугаар таних (ANPR) IP камертай ажилладаг. Танай одоо байгаа камер тохирох эсэхийг шалгаж, шаардлагатай бол тохирох камер, байршлыг санал болгоно.

Тарифыг бид өөрсдөө тохируулж болох уу?

Тийм. Минут, цаг, хоногийн шатлалтай тарифыг объект тус бүрд вэб удирдлагаас тохируулна. Богино хугацаанд зогссон машиныг үнэгүй гаргах босго тогтоож болно.

Одоо байгаа хаалттайгаа холбож болох уу?

Ихэнх автомат хаалтыг холбох боломжтой. Орцынхоо зураг, хаалтын загварыг илгээвэл тохирох эсэхийг шалгаж хэлнэ.

Зогсоол кассгүй болно

Орц, гарцын тоо, одоо байгаа хаалтынхаа мэдээллийг илгээгээрэй — CarSpace-тэй хамт тохирох шийдлийг санал болгоно.